ПЛАТФОРМД ЗАР НИЙТЛЭХ ЖУРАМ

1.    Хэрэглэгчийн бүртгэл баталгаажсан тохиолдолд Платформд зар нийтлэх боломжтой.

2.    Платформд нийтлэх зар нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1.        Зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа агуулаагүй байх;

2.2.        Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон ажил, үйлчилгээг агуулаагүй байх;

2.3.        Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэхгүй байх;

2.4.        Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаа агуулаагүй байх;

2.5.        Бусдыг гүтгэсэн, доромжилсон шинжтэй, ёс суртахуунд нийцэхгүй, бүдүүлэг үг, өгүүлбэр, дүрслэл, зурган мэдээлэл зэргийг агуулаагүй байх;

2.6.        Ойлгомжтой, тодорхой байх буюу ажлын зартай холбоотой мэдээллийг бүрэн, үнэн зөв тусгасан байх.

3.    Доор дурдсан ажил, үйлчилгээтэй холбоотой зарыг Платформд нийтлэхийг хориглоно. Үүнд:

3.1.        Хууль тогтоомж зөрчсөн үйлчилгээ;

3.2.        Согтууруулах ундаа, мансууруулах бодис худалдаалах;

3.3.        Аливаа төрлийн тамхи худалдаалах;

3.4.        Эротик үйлчилгээ: биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эротик массаж, стриптиз, нүцгэн зураг авалт гэх мэт;

3.5.        Баримт бичиг хуурамчаар үйлдэх, хуурамч баримт бичиг ашиглах;

3.6.        Бусдын оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дуурайх, хуулбарлах үйлчилгээ;

3.7.        Мөрийтэй болон бооцоот тоглоомтой холбоотой;

3.8.        Шашны үйлчилгээ;

3.9.        Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон аливаа бараа, үйлчилгээ;

3.10.     Тусгай зөвшөөрөлгүй этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйлчилгээ.

4.    Хэрэглэгч нь бусдын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс зар нийтлэхгүй байх үүрэгтэй.

5.    Хэрэглэгч нь өөрийн нийтэлж буй зарын агуулга, үр дагаварт бүрэн хариуцлага хүлээх буюу холбогдох хууль тогтоомж зөрчсөн зар нийтэлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.

6.    Хэрэглэгчийн нийтэлсэн зар нь холбогдох хууль тогтоомж, Платформын журмыг зөрчсөн байх тохиолдолд Платформ тухайн зарыг устгах, засварлах болон тус хэрэглэгчийн Платформд хандах эрхийг хязгаарлаж, хуулийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах эрхтэй.

 

ЭРХ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ НӨХЦӨЛ

1.    Захиалагч нь өөрт ирсэн ажлын саналууд буюу CV-ээс гүйцэтгэгчийг сонгох бөгөөд сонгосон нэг CV тутамд 1 кредит эрх худалдан авч, холбоо барих мэдээллийг Платформоос авна.

2.    Гүйцэтгэгч нь Платформ дахь өөрийн цолоос хамаарч нэг сард тодорхой тооны CV-г үнэ төлбөргүй илгээх боломжтой ба түүнээс илүү тооны CV илгээх тохиолдолд Платформоос тогтоосон нөхцөлийн кредит эрх худалдан авч ашиглана.

3.    Гүйцэтгэгчийн цолоос хамаарсан CV илгээх хязгаарыг “Ажиллах санал илгээх” журамд тусгаснаар тогтооно.

4.    Кредит эрх нь гагцхүү Платформоос үйлчилгээ авах зорилгоор ашиглагдах бөгөөд худалдан авсан кредит эрх нь хугацаагүйгээр хүчинтэй байж, буцаан худалдагдахгүй нөхцөлтэй байна.

5.    Платформ нь Хэрэглэгч нарын худалдан авсан кредит эрхийн үнийн дүнгээр төлбөрийн баримтыг тухай бүрд шивж бүртгэлтэй и-мэйл хаягт илгээнэ.  

 

АЖИЛЛАХ САНАЛ ИЛГЭЭХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖ

1.    Хэрэглэгчийн бүртгэл баталгаажсан тохиолдолд Платформд нийтлэгдсэн зарын дагуу ажиллах санал буюу CV илгээх боломжтой.

2.    Хэрэглэгч нь Платформ дахь өөрийн CV буюу товч танилцуулгыг бүрэн бөглөж, нэг удаагийн видео сургалтад хамрагдан, Платформын бэлтгэсэн шалгалтад тэнцсэн тохиолдолд санал илгээх эрх идэвхжинэ.

3.    Хэрэглэгч Платформоор дамжуулан нэгэнт илгээсэн ажиллах саналыг буцаах боломжгүй тул  санал илгээхдээ ажил, үйлчилгээний зартай бүрэн танилцах, тооцоо судалгааг бүрэн гүйцэд, үнэн зөв хийнэ үү.

4.    Илгээсэн ажиллах саналыг Захиалагч хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл Платформд очно.

5.    Тухайн CV-г Захиалагч хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл ирснээр та тухайн ажил, үйлчилгээ үзүүлэх үүргийг Захиалагчийн өмнө хүлээнэ. Иймд санал илгээхээс өмнө ажил үйлчилгээний хамрах хүрээ, ажлын хөлсний хэмжээ, төлбөрийн нөхцөл зэрэг бүх мэдээллийг нэг бүрчлэн бүрэн шалгана уу.

6.    Гүйцэтгэгч нар нийт 4 төрлийн цолтой байх бөгөөд тухайн цолны эрэмбээс хамааран 1 сард ажлын санал илгээх тоо хязгаартай байна. Өөрийн ажлын үнэлгээ, ажил хийсэн тоог тогтмол ахиулснаар цолоо нэмэгдүүлэх боломжтой.

 

“ГАН” ЦОЛ : 1 сард CV илгээх хязгаар 5 байна.

“ХҮРЭЛ” ЦОЛ : 1 сард CV илгээх хязгаар 10 байна.

“МӨНГӨН” ЦОЛ : 1 сард CV илгээх хязгаар 20 байна.

“АЛТАН” ЦОЛ : 1 сард хязгааргүй CV илгээнэ .

 

7.    Бүртгэлтээ баталгаажуулсан бүх гүйцэтгэгчид “ГАН” цолоос эхэлнэ.

 

 

 

Хувилбар : 1.0

“Нау Мейд И Эл Си ХХК

2026.01.15