ПЛАТФОРМД
ЗАР НИЙТЛЭХ ЖУРАМ
1.
Хэрэглэгчийн бүртгэл баталгаажсан тохиолдолд Платформд
зар нийтлэх боломжтой.
2.
Платформд нийтлэх зар нь дараах ерөнхий шаардлагыг
хангасан байна. Үүнд:
2.1.
Зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл
нийцсэн, далд зар сурталчилгаа агуулаагүй байх;
2.2.
Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон ажил,
үйлчилгээг агуулаагүй байх;
2.3.
Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл
ажиллагаанд хүргэхгүй байх;
2.4.
Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах,
түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл,
үйл ажиллагаа агуулаагүй байх;
2.5.
Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой зар
сурталчилгаанд зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн
дугаарыг тусгасан байх;
2.6.
Бусдыг гүтгэсэн, доромжилсон шинжтэй, ёс суртахуунд
нийцэхгүй, бүдүүлэг үг, өгүүлбэр, дүрслэл, зурган мэдээлэл зэргийг агуулаагүй
байх;
2.7.
Ойлгомжтой, тодорхой байх буюу ажлын зартай холбоотой
мэдээллийг бүрэн, үнэн зөв тусгасан байх.
3.
Доор дурдсан ажил, үйлчилгээтэй холбоотой зарыг Платформд
нийтлэхийг хориглоно. Үүнд:
3.1.
Хууль тогтоомж зөрчсөн үйлчилгээ;
3.2.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис
худалдаалах;
3.3.
Аливаа төрлийн тамхи худалдаалах;
3.4.
Эротик үйлчилгээ: биеэ үнэлэх, бусдын
биеийг үнэлүүлэх, эротик массаж, стриптиз, нүцгэн зураг авалт гэх мэт;
3.5.
Баримт бичиг хуурамчаар үйлдэх,
хуурамч баримт бичиг ашиглах;
3.6.
Бусдын оюуны өмчөөр хамгаалагдсан
бүтээгдэхүүн, үйлчилгээг дуурайх, хуулбарлах үйлчилгээ;
3.7.
Мөрийтэй болон бооцоот тоглоомтой
холбоотой;
3.8.
Шашны үйлчилгээ;
3.9.
Зар сурталчилгааны тухай хууль болон
бусад хууль тогтоомжоор хориглосон аливаа бараа, үйлчилгээ;
3.10.
Тусгай зөвшөөрөлгүй этгээд тусгай
зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйлчилгээ.
4. “Цагийн
ажил” категорид багтсан бүх дэд ангилалд зар нийтлэхдээ нэг өдөрт ажиллах цаг,
нэг өдрийн ажлын хөлсийг тус тус заавал үнэн бодит тусгасан байна.
5. Хэрэглэгч
нь бусдын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс зар нийтлэхгүй
байх үүрэгтэй.
6. Хэрэглэгч
нь өөрийн нийтэлж буй зарын агуулга, үр дагаварт бүрэн хариуцлага хүлээх буюу
холбогдох хууль тогтоомж зөрчсөн зар нийтэлсэн тохиолдолд хуульд заасан
хариуцлага хүлээнэ.
7. Хэрэглэгчийн
нийтэлсэн зар нь холбогдох хууль тогтоомж, Платформын журмыг зөрчсөн байх
тохиолдолд Платформ тухайн зарыг устгах, засварлах болон тус хэрэглэгчийн
Платформд хандах эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.
ҮНИЙН САНАЛ
ИЛГЭЭХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖ
1.
Хэрэглэгчийн бүртгэл баталгаажсан тохиолдолд Платформд
нийтлэгдсэн зарын дагуу үнийн санал илгээх боломжтой.
2.
Хэрэглэгч нь Платформ дахь өөрийн CV буюу
товч намтар болон ажлын хөлс
хүлээн авах өөрийн нэр дээрх дурын банкны дансны дугаарыг бүрэн
бөглөсөн тохиолдолд үнийн санал илгээх
эрх идэвхжинэ.
3.
Хэрэглэгч Платформоор дамжуулан нэгэнт илгээсэн үнийн
санал нь өөрчлөх боломжгүй тул үнийн санал илгээхдээ ажил, үйлчилгээний зартай
бүрэн танилцах, тооцоо судалгааг бүрэн гүйцэд, үнэн зөв хийнэ үү.
4.
Илгээсэн үнийн саналыг Захиалагч хүлээн зөвшөөрсөн, эсвэл
татгалзсан эсэх мэдэгдэл Платформд очно.
5.
Үнийн саналыг захиалагч татгалзсан тохиолдолд дахин
тухайн зар дээр үнийн санал илгээх боломжтой.
6.
Үнийн саналыг Захиалагч хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл
ирснээр та тухайн ажил, үйлчилгээ үзүүлэх үүргийг Захиалагчийн өмнө хүлээнэ. Иймд
үнийн санал илгээхээс өмнө ажил үйлчилгээний хамрах хүрээ, ажлын хөлсний
хэмжээ, төлбөрийн нөхцөл зэрэг бүх мэдээллийг нэг бүрчлэн бүрэн шалгана уу.
ТӨЛБӨР, ТООЦОО ХИЙХ
НӨХЦӨЛ
1.
Захиалагч нь Гүйцэтгэгчийн илгээсэн үнийн саналыг хүлээн
зөвшөөрсөн тохиолдолд үнийн саналд тусгасан ажил, үйлчилгээний төлбөрийг бүхэлд
нь Платформд урьдчилан төлнө.
2.
Ийнхүү төлбөр байршуулсан тохиолдолд Захиалагчийн
захиалга баталгаажсан гэж үзнэ.
3.
Гүйцэтгэгч нь ажил, үйлчилгээг бүрэн гүйцэтгэж дууссан мөн захиалагч
тухайн ажлыг платформ дээр дуусгах үйлдэл хийсэн тохиолдолд Платформ нь
урьдчилан төлсөн төлбөрөөс үйлчилгээний шимтгэлийг суутган, Гүйцэтгэгчийн
бүртгүүлсэн дансанд ажлын хөлсийг шилжүүлнэ.
4.
Гүйцэтгэгч нь гагцхүү өөрийн эзэмшлийн дансны дугаарыг
Платформд бүртгүүлэх буюу бусдын эзэмшлийн дансанд төлбөр хүлээн авах боломжгүй
байна.
5.
Гүйцэтгэгч нь нийт ажлын хөлсний 10 хувьтай тэнцэх
хэмжээний үйлчилгээний шимтгэлийг Платформд төлнө. Платформ нь үйлчилгээний
нөхцөлд заасны дагуу ажлын хөлсийг Гүйцэтгэгчид шилжүүлэхдээ энэ зүйлд заасан
үйлчилгээний шимтгэлийг суутган шилжүүлнэ.
6.
Платформ нь гагцхүү
үйлчилгээний шимтгэлд холбогдох төлбөрийн баримтыг Гүйцэтгэгчид
өгнө.
7.
Үнийн саналд тусгасан нийт ажлын хөлсний хэмжээгээр
Захиалагчид төлбөрийн баримт өгөх үүргийг Гүйцэтгэгч хүлээх ба уг харилцаанд
Платформ аливаа үүрэг хүлээхгүй, хариуцлага хүлээхгүй болно.
ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
1.
Зөвхөн захиалагч тал тухайн ажлын зарыг цуцлах боломжтой.
2.
Захиалагчийн хүлээн зөвшөөрсөн төлөвтэй ажил, үйлчилгээг
Гүйцэтгэгч тохирсон хугацаанд ажил, үйлчилгээг гүйцэтгээгүйгээс Захиалагч
захиалгаа цуцлах тохиолдолд Платформ нь нэг удаа Гүйцэтгэгчид сануулга өгөх ба
удаа дараа давтагдах тохиолдолд Гүйцэтгэгчийн Платформ ашиглах эрхийг тодорхой хугацаагаар
/ 6 сар хүртэлх
/ түдгэлзүүлэх, эсвэл Платформ ашиглах эрхийг хаах хүртэл арга хэмжээ авна.
3.
Гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар буюу Захиалагч
тохирсон хугацаанд ажил, үйлчилгээг аваагүй, ажил, үйлчилгээг авахаас
үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд Гүйцэтгэгч нь аливаа хариуцлага, төлбөргүйгээр
ажил, үйлчилгээг цуцлах боломжтой.
4.
Захиалагч өөрийн санаачилгаар ажил, үйлчилгээг цуцлах
тохиолдолд Платформ нь Гүйцэтгэгчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.
5.
Захиалагч тал
ажил, үйлчилгээг цуцлах тохиолдолд
7272-6161 дугаараар
хүсэлт өгөх бөгөөд байгууллага тухайн хүсэлтийг ажлын 1-2 өдөрт багтаан
шийдвэрлэнэ.
Хувилбар 1.0
“НАУ МЕЙД И ЭЛ СИ” ХХК
2025.10.26