1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.2.
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн зорилго нь “Нау Мейд И Эл
Си” ХХК /цаашид “Компани” гэх/ болон Платформоор дамжуулан ажил гүйцэтгэх,
үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан хэрэглэгч /цаашид “Гүйцэтгэгч” гэх/
нарын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.3.
Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор
дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
a.
“Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн
зөвшөөрч, Платформыг хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн,
хуулийн этгээдийг;
b.
“Захиалагч” гэж Платформд бүртгэл үүсгэж,
тодорхой ажил, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх зар нийтэлсэн хувь хүн, хуулийн
этгээдийг;
c.
“Гүйцэтгэгч” гэж Платформд нийтлэгдсэн зарын дагуу
ажил, үйлчилгээг гүйцэтгэх санал гаргасан Хэрэглэгчийг;
d.
“Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг
танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй баталгаажилтын нэг удаагийн
нууц үг, пин код, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
1.4.
Гүйцэтгэгч нь энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-тэй бүрэн
танилцаж, “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр энэхүү
үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр болж, талуудын үйл ажиллагаанд хүчин
төгөлдөр мөрдөгдөнө.
1.5.
Та Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд
хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд Платформыг
зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна
уу.
1.6.
Гүйцэтгэгч нь Платформыг ашиглахдаа энэхүү үйлчилгээний
нөхцөл, нууцлалын бодлого болон Платформын дүрэм, журмыг тус тус мөрдлөг
болгоно.
1.7.
Гүйцэтгэгч
нь Компанийн ажилтан биш бөгөөд
Компани нь гагцхүү Платформын өмчлөгчийн хувьд Платформын Хэрэглэгчдийг холбох
буюу зуучлах үйлчилгээ үзүүлж буй дундын платформыг хөгжүүлэгч, өмчлөгч
байгууллага болно.
2. ПЛАТФОРМ АШИГЛАХ НӨХЦӨЛ, ЖУРАМ
2.1.
Гүйцэтгэгч нь Платформд байгаа ажил, үйлчилгээний
ангиллуудаас өөрийн гүйцэтгэх боломжтой 5 хүртэл ажил, үйлчилгээний ангиллыг
сонгож, бүртгэлээ баталгаажуулна. Сонгосон ангиллууд нь таны профайлд нээлттэй
байршина.
2.2.
Гүйцэтгэгч нь Платформд бүртгэл үүсгэн бүртгэлийг бүрэн
баталгаажуулж, өөрийн профайл дахь CV /товч намтар/-ын мэдээллийг бүрэн
оруулсан тохиолдолд
Платформд нийтлэгдсэн ажил,
үйлчилгээний зарын дагуу өөрийн CV-г илгээж, ажил гүйцэтгэх боломжтой болно.
2.3.
CV илгээх
2.3.1.
Гүйцэтгэгчийн Платформоор дамжуулан илгээсэн CV нь өөрчлөх боломжгүй тул CV илгээхдээ ажил, үйлчилгээний зартай бүрэн танилцах
үүргийг Гүйцэтгэгч
хүлээнэ.
2.3.2.
Илгээсэн CV-г Захиалагч хүлээн зөвшөөрсөн тухай
мэдэгдэл Платформд очно.
2.3.3.
Илгээсэн CV-г Захиалагч хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл ирснээр Гүйцэтгэгч нь
ажил, үйлчилгээ үзүүлэх үүргийг Захиалагчийн өмнө хүлээнэ.
2.4.
CV онцлох
2.4.1. Гүйцэтгэгч
нь өөрийн ажил, үйлчилгээ үзүүлэх боломжтой ажил, үйлчилгээний төрлийг сонгон
өөрийн CV-г тодорхой
хугацаанд бүүст хийх буюу онцлох гүйцэтгэгчийн цэсэнд өөрийн CV-г байршуулах
боломжтой.
2.4.2. CV-г бүүст хийсэн
тохиолдолд Платформд бүртгэлтэй Захиалагч нар таны CV-тэй танилцаж,
тантай холбоо барих мэдээллийг шууд Платформоос авах боломжтой болно.
2.5.
Төлбөр тооцоо
2.5.1. Гүйцэтгэгч
нь Платформыг ашиглаж, үйлчилгээ авахдаа кредит эрх худалдан авч, уг кредит
эрхээ зарцуулах замаар үйлчилгээ авна. Кредит эрхийг худалдан авах үнэ,
нөхцөлийг Платформ тогтоох ба үнэ нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд
Платформоор дамжуулан Хэрэглэгч нарт мэдэгдэнэ.
2.5.2. Гүйцэтгэгч нь
Платформ дахь өөрийн профайл хэсгээс худалдан авсан кредит эрх, түүний
зарцуулалтын мэдээг тогтмол харах боломжтой.
2.5.3. Гүйцэтгэгч
нь Платформ дахь өөрийн цолоос хамаарч нэг сард тодорхой тооны CV-г үнэ төлбөргүй
илгээх боломжтой ба түүнээс илүү тооны CV илгээх тохиолдолд
Платформоос тогтоосон нөхцөлийн кредит эрх худалдан авч ашиглана.
2.5.4. Өөрийн CV-г бүүст хийх буюу
Платформоос тогтоосон хугацаанд онцлох гүйцэтгэгчийн цэсэнд өөрийн CV-г байршуулах бол кредит
эрх зарцуулна.
2.5.5. Гүйцэтгэгч
нь худалдан авсан кредит эрхийг гагцхүү Платформоос үйлчилгээ авахад ашиглах
бөгөөд худалдан авсан кредит эрх нь хугацаагүй, буцаан худалдах нөхцөлгүй
байна.
2.5.6. Компани нь
гагцхүү өөрийн үйл ажиллагаанд хамаарах буюу Платформ ашиглах кредит эрх
худалдан авахад төлсөн төлбөрт холбогдох баримтыг Гүйцэтгэгчид өгнө.
3. ГҮЙЦЭТГЭГЧИЙН
ҮҮРЭГ
3.1. Гүйцэтгэгч
нь ажил, үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа
мөрдөх үүрэгтэй.
3.2. Платформд
нийтэлж буй өөрийн мэдээлэл, Захиалагчид илгээж буй ажлын
санал болон холбогдох бусад мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд, хууль ёсны
байдлыг хариуцах үүрэгтэй.
3.3. Компанийн
нэрийг гагцхүү Платформоор дамжуулан гүйцэтгэж буй ажил, үйлчилгээний хүрээнд
ашиглах эрхтэй буюу Компанийн нэрийг барих, Компанийн ажилтан, эсвэл төлөөлөгч
мэт дүр эсгэн бусдыг хууран мэхлэх, худал мэдээлэл өгөх зэрэг хууль зөрчсөн үйл
ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй.
3.4. Платформ
ашиглах, ажил, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой Компаниас хүссэн мэдээлэл, баримт
бичгийг шаардлагын дагуу гарган өгөх үүрэгтэй.
3.5. Өөрийн
гүйцэтгэх ажил, үйлчилгээг Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдээр
гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй.
3.6. Платформоор
дамжуулан гүйцэтгэж буй ажил, үйлчилгээг зохих ёсоор, аливаа доголдолгүйгээр
гүйцэтгэх үүрэгтэй.
3.7. Платформыг
зориулалтын дагуу ашиглах буюу гэмт хэрэг үйлдэх, бусдыг хууран мэхлэх,
мэдээлэл цуглуулах зэрэг хууль бус, ёс бус үйлдэлд ашиглахгүй байх үүрэгтэй.
4. КОМПАНИЙН ҮҮРЭГ
4.1.
Компани нь Платформын хэвийн, аюулгүй ажиллагааг хангах
үүрэгтэй.
4.2.
Платформын үйл ажиллагаа доголдох, ашиглах боломжгүй
болох тохиолдолд энэ талаар Гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга
хэмжээг цаг алдалгүй авах үүрэгтэй.
5. ХАРИУЦЛАГА
5.1.
Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Платформ нь
Үйлчилгээний нөхцөлд заасан үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд энэ
талаар Хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд энэ нөхцөл байдлын улмаас үүссэн
үр дагаварт Компани хариуцлага хүлээхгүй.
5.2.
Хэрэглэгч хоорондын ажил үйлчилгээний гүйцэтгэл, чанар, Захиалагч,
Гүйцэтгэгч нарын хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудалд Компани аливаа
хариуцлага хүлээхгүй болно. Платформ нь зөвхөн Захиалагч, Гүйцэтгэгч нарыг
холбох зуучлалын үйлчилгээ үзүүлдэг болно.
5.3.
Компани нь гагцхүү зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа тул
Захиалагчийн өмнөөс аливаа хариуцлага хүлээхгүй, баталгаа гаргахгүй, зарын үнэн
зөв, бүрэн гүйцэд байдалд хариуцлага хүлээхгүй болно.
5.4.
Платформоор дамжуулан ажил, үйлчилгээ гүйцэтгэх явцад
Захиалагч, Гүйцэтгэгч нарын хооронд үүсэх аливаа харилцаанд Компани хариуцлага
хүлээхгүй ба уг харилцаанаас үүсэх аливаа хариуцлага, эрсдэлийг Гүйцэтгэгч,
Захиалагч нар нь өөрсдөө бүрэн хариуцна.
5.5.
Гүйцэтгэгч нь Платформыг зориулалтын дагуу ашиглаагүй,
гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан, хууль зөрчин Компанийн бизнесийн
нэр хүндэд халдсан тохиолдолд түүнээс үүдэн Компанид учирсан хохирлыг
Гүйцэтгэгч бүрэн хариуцна .
5.6.
Гүйцэтгэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөл болон Платформ
ашиглахтай холбоотой дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд Компани нь дараах арга
хэмжээнүүдээс тохирсон гэж үзэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
5.6.1. Сануулах;
5.6.2. Тодорхой
хугацаагаар Платформ ашиглах эрхийг түдгэлзүүлэх;
5.6.3. Платформын
бүртгэлийг устгах;
5.6.4. Платформд
дахин бүртгүүлэх буюу бүртгэлээ сэргээх боломжгүйгээр устгах.
6. БУСАД
6.1.
Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын
бодлого”-оор зохицуулна.
6.2.
Платформоор дамжуулан үйлчилгээ үзүүлэх зорилгоор
буюу зуучлан холбосон Захиалагчид мэдээлэл хүргүүлэх зорилгоор Гүйцэтгэгчийн
хувийн мэдээллийг тус Захиалагчид дамжуулах эрхийг энэхүү үйлчилгээний нөхцөл
болон нууцлалын бодлогын дагуу зөвшөөрсөн болно.
6.3.
Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг
талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй
бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.
6.4.
Үйлчилгээний цар хүрээ, хэрэглэгчид үр ашигтай боломжийг
нэмэгдүүлэх үүднээс Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох,
мэдээлэл солилцох техник, технологийн шийдлийг гаргах эрхтэй бөгөөд тэдгээрийг
ашиглах заавар журмаар Хэрэглэгчийг хангах үүрэгтэй байна.
Хувилбар : 1.0
“Нау Мейд И Эл Си” ХХК
2026.01.15