ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.     “Hiijob” нь Хэрэглэгч нарт тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг хайх, ажил үйлчилгээ гүйцэтгэх зар байршуулах, үндсэн ба туслах цэсүүдэд байршсан нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжийг олгодог, хэрэгцээ шаардлага нийцсэн Хэрэглэгчдийг холбох буюу зуучлах үйлчилгээ үзүүлдэг Мобайл аппликейшн /цаашид “Платформ” гэх/ юм.

1.2.     Энэхүү үйлчилгээний нөхцөлийн зорилго нь “Нау Мейд И Эл Си” ХХК /цаашид “Компани” гэх/ болон Платформоор дамжуулан ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан хэрэглэгч /цаашид Захиалагч гэх/ нарын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.  

1.3.     Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

a.     “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Платформыг хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;

b.     “Захиалагч” гэж  Платформд бүртгэл үүсгэж, тодорхой ажил, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх зар нийтэлсэн хувь хүн, хуулийн этгээдийг;

c.     “Гүйцэтгэгч” гэж Платформд нийтлэгдсэн зарын дагуу ажил, үйлчилгээг гүйцэтгэх санал гаргасан Хэрэглэгчийг;

d.     “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй баталгаажилтын нэг удаагийн нууц үг, пин код, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно. 

1.4.     Захиалагч нь энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-тэй бүрэн танилцаж, “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр энэхүү үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр болж, талуудын үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

1.5.     Та Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд Платформыг зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу. 

1.6.     Захиалагч нь Платформыг ашиглахдаа энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон Платформын дүрэм, журмыг тус тус мөрдлөг болгоно.

2. ПЛАТФОРМ АШИГЛАХ НӨХЦӨЛ, ЖУРАМ

2.1.   Захиалагч нь Платформд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан Хэрэглэгч байна.  

2.2.   Захиалагч нь Платформд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулснаар ажил, үйлчилгээний зар нийтлэх, Платформд бүртгэлтэй Гүйцэтгэгчийн мэдээлэлтэй танилцах боломжтой болно.

2.3.   Зар нийтлэх

2.3.1.     Платформд хуулиар хориглоогүй аливаа ажил, үйлчилгээг нэг удаагийн шинжтэй, эсвэл тогтмол бус хугацаагаар гүйцэтгүүлэх зорилготой ажил, үйлчилгээний зар нийтэлнэ.

2.3.2.     Захиалагчийн нийтлэх ажил, үйлчилгээний зар нь хууль болон дотоод журамд нийцсэн, үнэн зөв, бүрэн гүйцэд, бодит мэдээлэл бүхий зар байна.

2.3.3.     Зар нийтлэхтэй холбоотой Платформын асуулгыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөнө. 

2.3.4.     Плаформд зар нийтлэхэд ямар нэгэн үнэ төлбөргүй байна.

 

2.4.   Гүйцэтгэгчийн CV хүлээн авах

2.4.1.     Захиалагчийн нийтэлсэн зарын дагуу ажил, үйлчилгээ үзүүлэх сонирхол бүхий Гүйцэтгэгч нар нь өөрийн CV-г Платформоор дамжуулан илгээх ба Захиалагч нь ирүүлсэн CV-г зөвшөөрөх, эсвэл татгалзах шийдвэрийг өөрөө гаргана.

2.4.2.     Захиалагч нь шийдвэр гаргахаасөө өмнө зарын дагуу санал ирүүлсэн гүйцэтгэгчийн мэдээлэл, CV-тэй бүрэн танилцах үүрэгтэй. 

2.4.3.     Захиалагч зарын дагуу ирүүлсэн гүйцэтгэгчийн CV-г хүлээн авах, эсвэл татгалзах эрхтэй. Гүйцэтгэгч нарын CV-г хүлээн авах тохиолдолд Платформын тогтоосон журмын дагуу кредит эрх худалдан авч, төлбөр төлнө.

2.4.4.     Үйлчилгээний нөхцөлийн 2.4.3-т заасны дагуу төлбөр төлөгдсөн тохиолдолд сонгосон Гүйцэтгэгчтэй холбоо барих мэдээллийг харах эрх нээгдэх ба тухайн зарын хүчинтэй байх хугацаанд уг мэдээлэл Захиалагчид нээлттэй байна.

2.5.   Онцолсон Гүйцэтгэгчийн мэдээлэл харах

2.5.1.     Платформд бүртгэлтэй Гүйцэтгэгч нь өөрийн ажил, үйлчилгээ үзүүлэх салбараа сонгон өөрийн CV-г онцлох боломжтой ба ийнхүү онцолсон гүйцэтгэгчийг ангилал тус бүрийн цэснээс шууд харах, уг Гүйцэтгэгчтэй холбоо барих мэдээллийг шууд авах боломжтой.

2.5.2.     Гүйцэтгэгчтэй холбоо барих мэдээллийг шууд авах тохиолдолд Платформын тогтоосон журмын дагуу кредит эрх худалдан авч, төлбөр төлнө.  

2.6.   Төлбөр тооцоо

2.6.1.     Захиалагч нь Платформыг ашиглаж, үйлчилгээ авахдаа кредит эрх худалдан авч, уг кредит эрхээ зарцуулах замаар үйлчилгээ авна. Кредит эрхийг худалдан авах үнэ, нөхцөлийг Платформ тогтоох ба үнэ нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд Платформоор дамжуулан Хэрэглэгч нарт мэдэгдэнэ.

2.6.2.     Захиалагч нь Платформ дахь өөрийн профайл хэсгээс худалдан авсан кредит эрх, түүний зарцуулалтын мэдээг тогтмол харах боломжтой. 

2.6.3.     Гүйцэтгэгчийн зарын дагуу илгээсэн CV-г хүлээн авах буюу тухайн этгээдийн холбоо барих мэдээллийг авах тохиолдолд CV тус бүрд нэг кредит эрх зарцуулна.

2.6.4.     CV бүүст хийсэн Гүйцэтгэгчийн холбоо барих мэдээллийг шууд авахад тус бүр нэг кредит эрх зарцуулна.

2.6.5.     Захиалагч нь худалдан авсан кредит эрхийг гагцхүү Платформоос үйлчилгээ авахад ашиглах бөгөөд худалдан авсан кредит эрх нь хугацаагүй, буцаан худалдах нөхцөлгүй байна.

2.6.6.     Компани нь гагцхүү өөрийн үйл ажиллагаанд хамаарах буюу Платформ ашиглах кредит эрх худалдан авахад төлсөн төлбөрт холбогдох баримтыг Захиалагчид өгнө.

2.6.7.     Ажил, үйлчилгээнд төлсөн ажлын хөлсөнд холбогдох төлбөрийн баримтыг Гүйцэтгэгч хариуцах тул Компани нь уг харилцаанд аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй болно. 

3.   ЗАХИАЛАГЧИЙН ҮҮРЭГ          

3.1.     Захиалагч нь Платформоор дамжуулан ажил, үйлчилгээ авахдаа холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөх үүрэгтэй.

3.2.     Платформд нийтэлж буй өөрийн мэдээлэл, нийтэлж буй зар болон холбогдох бусад мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд, хууль ёсны байдлыг хариуцах үүрэгтэй.

3.3.     Компани болон Платформын нэрийг гагцхүү Платформоор дамжуулан үйлчилгээ авах хүрээнд ашиглах эрхтэй буюу Компанийн нэрийг барих, Компанийн ажилтан, эсвэл төлөөлөгч мэт дүр эсгэн бусдыг хууран мэхлэх, худал мэдээлэл өгөх зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй.

3.4.     Платформ ашиглах, ажил, үйлчилгээ авахтай холбоотой Компаниас хүссэн мэдээлэл, баримт бичгийг шаардлагын дагуу гарган өгөх үүрэгтэй.

3.5.     Платформыг зориулалтын дагуу ашиглах буюу гэмт хэрэг үйлдэх, бусдыг хууран мэхлэх, мэдээлэл цуглуулах зэрэг хууль бус, ёс бус үйлдэлд ашиглахгүй байх үүрэгтэй.

4.   КОМПАНИЙН ҮҮРЭГ

4.1.     Компани нь Платформын хэвийн, аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй.

4.2.     Платформын үйл ажиллагаа доголдох, ашиглах боломжгүй болох тохиолдолд энэ талаар Захиалагчид нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэгтэй.

5.  ХАРИУЦЛАГА

5.1.   Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Платформ нь Үйлчилгээний нөхцөлд заасан үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд энэ талаар Хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд энэ нөхцөл байдлын улмаас үүссэн үр дагаварт Компани хариуцлага хүлээхгүй.

5.2.   Хэрэглэгч хоорондын ажил үйлчилгээний гүйцэтгэл, чанар, Захиалагч, Гүйцэтгэгч нарын хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудалд Компани аливаа хариуцлага хүлээхгүй болно. Платформ нь зөвхөн Захиалагч, Гүйцэтгэгч нарыг холбох зуучлалын үйлчилгээ үзүүлдэг болно. 

5.3.   Компани нь гагцхүү зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа тул Гүйцэтгэгчийн өмнөөс аливаа хариуцлага хүлээхгүй, баталгаа гаргахгүй, ажил үйлчилгээний гүйцэтгэл, чанарт хариуцлага хүлээхгүй болно.

 

5.4.   Платформоор дамжуулан ажил, үйлчилгээ гүйцэтгэх явцад Захиалагч, Гүйцэтгэгч нарын хооронд үүсэх аливаа харилцаанд Компани хариуцлага хүлээхгүй ба уг харилцаанаас үүсэх аливаа хариуцлага, эрсдэлийг Захиалагч өөрөө хариуцна.

5.5.   Захиалагч нь Платформыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан, хууль зөрчин Компанийн бизнесийн нэр хүндэд халдсан тохиолдолд түүнээс үүдэн Компанид учирсан хохирлыг Захиалагч бүрэн хариуцна .

5.6.   Захиалагч нь энэхүү үйлчилгээний нөхцөл болон Платформ ашиглахтай холбоотой дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд Компани нь дараах арга хэмжээнүүдээс тохирсон гэж үзэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

5.6.1.     Сануулах;

5.6.2.     Тодорхой хугацаагаар Платформ ашиглах эрхийг түдгэлзүүлэх;

5.6.3.     Платформын бүртгэлийг устгах;

5.6.4.     Платформд дахин бүртгүүлэх буюу бүртгэлээ сэргээх боломжгүйгээр устгах.

6. БУСАД

6.1.   Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

6.2.   Платформоор дамжуулан үйлчилгээ үзүүлэх зорилгоор буюу зуучлан холбосон Захиалагчид мэдээлэл хүргүүлэх зорилгоор Гүйцэтгэгчийн хувийн мэдээллийг тус Захиалагчид дамжуулах эрхийг энэхүү үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогын дагуу зөвшөөрсөн болно. 

6.3.   Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

6.4.   Үйлчилгээний цар хүрээ, хэрэглэгчид үр ашигтай боломжийг нэмэгдүүлэх үүднээс Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, мэдээлэл солилцох техник, технологийн шийдлийг гаргах эрхтэй бөгөөд тэдгээрийг ашиглах заавар журмаар Хэрэглэгчийг хангах үүрэгтэй байна.

 

Хувилбар : 1.0

“Нау Мейд И Эл Си ХХК

2026.01.15